

Code Design LLC нь 2015 онд байгуулагдсан бөгөөд интерьер дизайн, тавилгын үйлдвэрлэл, эко барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.
Бид орон зайг зөвхөн физик бүтэц бус, хүний сэтгэл хөдлөл, амьдралын хэв маяг, хэрэглээний утгатай хамт бүтдэг гэж үздэг. Code Design-ийн хувьд дизайн бол зөвхөн гоо зүйн шийдэл биш — харин хүний өдөр тутмын амьдралыг илүү утга төгөлдөр, эрүүл, ухаалаг болгох туршлага юм.
Бид орон зай бүрт шинэ боломж нуугдаж байдгийг эрэлхийлж, амьдрал ба орчин хоорондын харилцааг дахин тодорхойлохыг зорьдог.
Интерьер дизайн, тавилга, барилгын материал — эдгээр нь бидний хувьд нэг цул систем бөгөөд тухайн орчны утга, мэдрэмж, хэрэгцээтэй уялдаж байж л төгс шийдэл болдог.
Бид асуулт асууж, туршиж, судалж байж, хэрэглэгчийнхээ бодит хэрэгцээн дээр суурилсан ухаалаг, бүтээлч шийдлүүдийг бүтээдэг. Ингэснээр бид зөвхөн орон зайг биш, амьдралыг ч гэсэн шинэчилнэ гэдэгт итгэдэг.
Code Design дараах зөрчил, огтлолцол, уялдаа-ны цэгүүдээс шинэ утга бүтээдэг:
_ хүний хэрэгцээ ба орон зайн хязгаар
_ функц ба мэдрэмж
_ материал ба орчин
_ бүтээлч санаа ба инженерчлэлийн нарийн тооцоо

Бид захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн интерьер дизайн, гүйцэтгэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээхийг зорьдог.

Дизайны концепц, орон зайн төлөвлөлтөөс эхлээд, материалын сонголт, тавилга захиалга зэрэг таны интерьер төсөлтэй холбоотой бүхий л ажлыг манай хамт олон удирдан зохион байгуулан гүйцэтгэх болно.

Бид эко, хүний биед хоргүй, баталгаат материал ашиглан захиалгат тавилга үйлдвэрлэдэг бөгөөд үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ, хэв маягт тохируулсан онцгой загвар бүхий тавилгыг гаргана.

Интерьер төслийн нэг хэсэг болох эрүүл, аюулгүй, тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн эко барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг.
CONTACT US I FOLLOW US
info@codedesign.mn
+976 7711 1733
+976 8300-0084
ХУД, 3-р хороо
Хан-Ууул тауэр
702 тоот
@ 2025 CODE DESIGN LLC